Сумын иргэдтэй
уулзах уулзалтаар аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр,
нийгэм эдийн засгийн үндсэн чиглэл, Засаг даргын мөрийн хөтөлбөр "Манай
Увс" хөтөлбөрийн биелэлтийг танилцууллаа. Мөн иргэдээс санал хүсэлтийг
сонсож, асуусан асуултанд хариулт өгч байна. Өндөрхангай суманд улсын болон
орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын явцыг
танилцуулах, 2020 онд Өндөрхангай суманд ямар ямар ажил хөрөнгө оруулалтыг хийх
талаар иргэдийн саналыг сонсож ажиллаж байна.