Наранбулаг
суманд улсын төсвийн 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн
сургууль, агаарын цахилгаан дамжуулах шугамын шинэчлэл зэрэг томоохон ажлууд хийгдэж
байна.Сумын иргэдтэй уулзах уулзалтаар аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл
ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн үндсэн чиглэл, Засаг даргын мөрийн
хөтөлбөр "Манай Увс" хөтөлбөрийн биелэлтийг танилцууллаа.
Мөн иргэдээс
санал хүсэлтийг сонсож, асуусан асуултанд хариулт өгч байна. Наранбулаг суманд
улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын явцыг
танилцуулах, 2020 онд Наранбулаг суманд ямар ямар ажил хөрөнгө оруулалтыг хийх
талаар иргэдийн саналыг сонсож ажиллаж байна.