Соёлын биет
болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах, сум орон нутгийн
онцлог, түүх, нүүдэлчин ахуйн уламжлалыг олон нийтэд сурталчлах зорилгоор
зохион байгуулж буй Тэс сумын “Сум сурталчлах өдөр” арга хэмжээ Улаангом хотноо боллоо.
Тэс сумын сум
сурталчлах өдөрлөг 100 морьтны жагсаалаар эхэлж нутгийн түүх соёл, ахуй
амьдралыг онцолсон үзэсгэлэн худалдаа,хүндэтгэлийн концерт, хүчит 64 бөхийн
барилдаан зэрэг урлаг соёлын арга хэмжээгээр үргэлжлэн амжилттай зохион байгуулагдлаа.