Улсын төсвийн
2,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Арвижих Увс" ХХК-ний хамт
олон 320 хүүхдийн хичээлийн байрыг барьж 9 дүгээр сарын 30-нд улсын комисст
хүлээлгэн өгсөн. Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус
сургуулийн нээлт боллоо. Нээлтэнд аймаг, сумын удирдлагууд, сургуулийн хамт
олон, сурагчид, нутгийн иргэд өргөнөөр оролцлоо.
1969 онд
БНМАУ-ын анхны “Тэргүүний бага сургууль” болсон тус сургуулийн 80 жилийн ой энэ
онд тохиосон билээ. Түүхт ойн жилд хүүхэд багачууд шинэ байранд хичээллэж, багш
ажилчид ажиллах таатай орчин бүрдсэнд талархалтай байгаагаа илэрхийлж байлаа.
Энэхүү эрдмийн
өргөөнөөс улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь, нэмрээ зориулж, нэр алдраа
түгээсэн олон сайчуул төрөн гарсан байдаг. Өнөөдрийн байдлаар тус сургууль нь
17 багш, 17 ажилтан ажиллагсад, 3 удирдлага, 230 суралцагчтайгаар үйл
ажиллагаагаа явуулж байна.