Улаангом сумын Улсын тэргүүний Солонго IV цэцэрлэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Ойн баярын хуралд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Х.Дашзэвэг, аймгийн ЗДТГ-ны НБХ-ийн дарга С.Амраа, аймгийн БСУГ-ын дарга С.Дашням нар оролцож тус цэцэрлэгийн үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан, албан хаагч нарт баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн үеэр эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл гарган ажиллаж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан хүмүүсийг МУ-ын Засгийн газрын болон аймгийн шагналаар шагнасныг гардуулан өгч баяр хүргэв.