Увс аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС
хөтөлбөртэй хамтран Увс аймгийн сумдын багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга
нарыг чадавхижуулах сургалтыг Улаангом хотноо 10 сарын 22-23-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, GIZ-н ЭТИС хөтөлбөрийн Засаглал хариуцсан
ахлах зөвлөх Ч.Оюун-Эрдэнэ нар нээж сургалтанд оролцогчдод амжилт хүслээ.
Чадавхижуулах сургалтыг GIZ-н ЭТИС хөтөлбөрийн зөвлөх багш С.Оюунтуяа,
Б.Байгалмаа нар удирдан явууллаа.