Улаанбаатар хоттой аймгийн төвийг хатуу хучилттай авто
замаар холбох болон баруун бүсийн авто замын сүлжээг сайжруулах, тухайн бүс
нутгийн хөгжлийг дэмжих зорилготой тавигдсан Завхан аймгийн сонгино сумаас-Увс
аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,7 км хатуу хучилттай авто замын
нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтэнд ажиллагаанд Зам тээврийн хөгжлийн яамны
төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг
дарга Д.Батсайхан нар болон замын ажлыг гүйцэтгэсэн кампанийн удирдлагууд болон
холбогдох албаны төлөөлөл оролцлоо.
Энэхүү зам ашиглалтанд орсноор Увс аймгийн 19 сум 93 баг,
Баян-өлгий аймгийн зүүн хойд сумд, Ховд аймгийн хойд сумдууд, Завхан аймгийн
Ургамал, Сантмаргац, Цэцэн-уул Сонгино зэрэг сумд хамрагдаж зорчигчдын аюулгүй
байдал, ая тух ачаа тээвэрлэх үр ашиг нэмэгдэж аялал жуулчлалын бүс хөгжих
боломж бүрдэж байна.