Эмэгтэй төлөөлөгчид
сургалтанд
хамрагдлаа
“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг
бэхжүүлэх нь” төслийн хүрээнд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн
агентлаг, Монфемнет үндэсний сүлжээ хамтран “Эмэгтэй төлөөлөгчдийн манлайлал”
сэдэвт сургалтыг Увс аймагт 2014 оны 12 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд амжилттай
зохион байгууллаа. Уг сургалтанд Увс аймгийн 17 сумаас 70 эмэгтэй төлөөлөгч
хамрагдан ирц 90%-тай оролцлоо. Энэ сургалтыг Увс аймгийн сургагч багш Н.Бүрэн,
Ховд аймгийн сургагч багш Б.Энхтуяа, Монфемнет үндэсний сүлжээ багш Анударь нар
чиглүүлэн явуулсан бөгөөд оролцогчид идэвхитэй хамрагдсан юм.