МУ-ын Сонгуулийн
ерөнхий хорооны 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаар тогтоолоор
УИХ-ын 15 дугаар тойргийн сонгуулийг зохион байгуулах аймгийн хороо 9 хүний
бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа. Өнөөдөр аймгийн сонгуулийн хороо анхдугаар
хуралдаанаа хийж дотоод зохион байгуулалт, ажил үүргийн хувиарлалт зэрэг
асуудлыг хэлэлцээ.