Аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн ээлжит хурал /2020.08.17/ боллоо.
Тус хурлаар Аймгийн Засаг даргын 2016-2020 онд
хэрэгжүүлэх “Манай Увс” үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн тухай, 2020 оны
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийх тухай, Орон нутгийн
өмчийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам батлах тухай, Согтууруулах ундаа
худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх, хяналт тавих журамд нэмэлт өөрчлөлт оруулах
тухай, Увс аймагт "Теле хяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион
байгуулах, мэдээллийг ашиглах журам" батлах тухай, Улаангом сумын гудамжийг маршал Г.К.Жуковын нэрэмжит болгох тухай, Орон нутгийн өмчийн асуудал
зэрэг нийт 7-н асуудлыг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргалаа.