Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
хоёрдугаар хурал /2020.11.17/ бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг
үед цахимаар хуралдаж дараах 3-н асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: аймгийн
ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн гуравдугаар хуралдааныг товлон, зарлах тухай,
Ажлын хэсэг байгуулах тухай, Төрийн дээд одон медаль, шагналд тодорхойлох
тухай.
Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн гуравдугаар
хуралдааныг 2020 оны 12-р сарын 02-04-ний өдрүүдэд Нутгийн удирдлагын ордны
хуралдааны танхимд хуралдуулахаар товлон зарлалаа.
Мөн аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын байнгын дэг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг
хэлэлцэн баталлаа.
Аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ
оруулж салбар бүртээ үр бүтээлтэй олон жил ажилласан, ажиллаж байгаа зарим
иргэдийг төрийн дээд одон медалиар шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид
уламжиллаа.