УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын
хороо, УИХ-ын Тамгын газраас хамтран Монгол Улсын засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн
цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд болон
аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Тэргүүлэгчид оролцож хуулийн
төсөлтэй холбогдуулан асуулт асууж, саналаа илэрхийллээ.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Нутгийн
удирдлагын дэд хорооны дарга Ё.Баатарбилэг, Хуулийн төслийн ажлын хэсгийн
дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, УИХ-ын ТББХ-ны дарга Л.Энх-Амгалан нар
удирдан явуулсан бөгөөд дээрх хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдвал
түүнтэй уялдуулан нийт 300 орчим хуулинд нэмэлт өөрчлөлт орохоор төлөвтэй
байгаа юм байна.