Увс аймгийн ИТХ-ын 3 дугаар
хуралдааны 3/5 тоот тогтоолоор
“Увс аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө” батлагдсан. Энэ тогтоолоор Увс аймаг 2021 онд
153 арга хэмжээг санхүүжүүлэхэд улсын төсвөөс 20681,0 сая
төгрөг, аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 4287,0 сая
төгрөг, аймгийн төсвөөс 830,2 сая төгрөг, байгаль хамгаалах сангаас 175,5 сая төгрөг, замын сангаас
315,0 сая төгрөг, төсөл хөтөлбөрөөс 215,0 сая төгрөг бүгд 26803,7 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн болно.
Аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 153 арга хэмжээнээс нийгмийн салбарын 53 арга хэмжээг санхүүжүүлэхэд 13169,0 сая төгрөг, эдийн
засгийн хөгжлийн 60 арга хэмжээг санхүүжүүлэхэд 10314,2 сая төгрөг,
байгаль орчин ногоон хөгжлийн 22 арга хэмжээг санхүүжүүлэхэд
1110,5 сая төгрөг, засаглалын бодлогын 18 арга хэмжээг санхүүжүүлэхэд 2210,0 сая төгрөг тус тус
зарцуулахаар төлөвлөсөн байна.