Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн
нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.1 дүгээр зүйлийн “г” дэх заалт, Статистикийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн “в” дахь заалт, Засгийн
газрын 2020 оны 208 дугаар тогтоол, 209
дугаар тогтоолуудыг үндэслэн аймгийн Засаг даргын 2020 оны 12-р сарын 14-ний
А/949 дугаар захирамжаар аймгийн мал,
тэжээвэр амьтдын тооллогын комиссыг шинэчлэн баталлаа. Аймгийн мал, тэжээвэр амьтдын тооллогын
комиссын дарга, аймгийн орлогч дарга Ж.Александр тооллогын комиссын анхны
хуралдааныг нээж явууллаа. Хуралдаанаар:
Аймгийн хэмжээнд мал, тэжээвэр амьтдын
тооллогын товыг
2020.12.17-2020.12.27 өдрүүдэд халдвар
хамгааллын дэглэмийг сайтар баримтлан зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Аймгийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комиссын
бүрэлдэхүүнд шинээр нэмэгдэж ЭМГ-н
Л.Мянганбаяр дарга орсон бөгөөд аймаг, сум, багийн түвшинд тооллого зохион
байгуулах бүх тоологч нарыг 2020.12.16
-ны өдөр сумын ЭМТ-д шинжилгээнд хамруулан тооллогод гаргахаар боллоо. Мөн
сумын тооллогын комисст ЭМТ-ийн ажилтнууд халдвараас урьдчилан сэргийлэх заавар
зөвлөмжөөр хангаж хамтран ажиллах юм.