Аймаг орныхоо
ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө ажиллаж тэднийг
хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, үе тэнгийн найз нөхдөдөө сайн
үйлсийг үлгэрлэж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон байгаль орчноо хайрлан
хамгаалах үйлсэд оюун ухаан, авьяас чадвараа дайчлан 2020 оны ажил үйлсээрээ
бусдыгаа манлайлсан “Шилдэг хүүхдийн өөрөө удирдах байгууллага”-ыг шалгаруулж
шагнаж, урамшууллаа.
Шагналыг
аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Батболд гардуулан өгч, цаашдынх ажил,
үйлсэд амжилт хүсэн НӨУБ-ын зүгээс хамтарч ажиллах тал дээр санал солилцлоо.
2020 оны шилдэг хүүхдийн өөрөө
удирдах байгууллагаар:
- Улаангом сумын ЕБ-ын 4-р сургуулийн “Ногоон төгөл” эко клуб
- Улаангом сумын ЕБ-ын 5-р сургуулийн “Эрх хараацай” эко клуб
- Хяргас сумын ЕБС-ын “Өсвөрийн улаан загалмай” бүлгэм
- Зүүнхангай сумын “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэм
- Улаангом сумын Улсын тэргүүний Цогцолбор 2-р сургуулийн “Өсвөрийн улаан загалмай” бүлгэм тус тус шалгарсан байна.