Боловсролын салбарт 30 гаруй жил ажиллаж улс,
аймгийн багш нарын ур чадварын уралдаан, олимпиадад өөрөө болон олон шавь нараа
амжилттай оролцуулж эмч багш, инженер мэргэжлээр олон мэргэжилтэн төрүүлсэн.
Мөн аймгийн нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж "Увс хүн"
хөтөлбөр, мэргэжлийн ба эрдэм шинжилгээний олон бүтээл туурвисан
МУ-ын зөвлөх багш М.Жаргалсайхан нь шинэ оны
босгон дээр "Боловсрол судлалын доктор"-ын зэрэг хамгаалсан билээ.
Өнөөдөр түүнийг Аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд хүлээн авч докторын зэрэг
хамгаалсанд нь халуун баяр хүргэж хүндэтгэл үзүүлэв.
Таны цаашдын эрдмийн ажилд тань их амжилт хүсье!!!