Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн
хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй
биелүүлж, эрхэлсэн ажилдаа амжилт, үр бүтээл гарган ажилласан Цагдаагийн ахлах
дэслэгч Н.Батмөнх, дэслэгч А.Батмөнх, дэслэгч Р.Чимэд-Очир нарыг аймгийн Гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс шалгаруулан шагнаж
урамшууллаа.
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн Гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Батболд
гардуулан өгч баяр хүргэлээ.