Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Эх орончдын баяр"-ын мэндчилгээ

2021-03-01

🇲🇳 Монгол Улсад улс төрийн ууган хүчин үүсэж байгуулагдсаны 100 жилийн ой, “Эх орончдын баяр”-ын мэндийг энэхүү түүхийг бүтээсэн ахмад үе, бүтээлцэж байгаа дунд үе, түүхийг бүтээлцэхийн төлөө зүтгэж байгаа залуучууд болон Увс нутгийнхаа нийт ард иргэд та бүхэнд Увс аймгийн ИТХ-ын даргын чинь сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж байна.
🇲🇳 Хүрээний болон Консулын 2 бүлгэм 1920 оны 6 дугаар сарын 25-нд нэгдэж, “Монгол Ардын нам” –ын байгууллага болж, 1921 оны 3 дугаар сарын 1-3-ны хооронд зөвлөгөөн хийж, Төв хороог сонгон, “Монгол Ардын намаас түмэнд тунхаглан зарлах бичиг” нэртэй намын мөрийн хөтөлбөр баталснаар улс төрийн нам буй болсон түүхтэй.
🇲🇳 МАН эх орноо харийн дайснаас чөлөөлөх тэмцэлд ард түмнээ уриалан дуудан удирдаж, 1921 оны хувьсгалыг ялалтад хүргэж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн бататгаж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, нийгэм төрөө шинэчлэн хөгжүүлэх их үйлсийг удирдаж, улс үндэстнээ орчин үеийн соёл иргэншил, хөгжил дэвшилд хүргэхэд агуу их үүрэг гүйцэтгэсэн юм.
🇲🇳 МАН / МАХН/ нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийн бодлогыг эхлүүлж, улс төрийн шинэ хүчнүүдийн шаардлагыг хүлээн авч, 1990 оны 3 дугаар сард МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, тухайн үеийн Үндсэн хуулийн “Улсын ба хөдөлмөрчдийн олон түмний бүх байгууллагын манлайлагч бөгөөд жолоодогч Монгол Ардын Хувьсгалт нам” гэсэн заалтаас татгалзсанаар улс төрийн олон намын шинэ тогтолцоог буй болгох үүдийг нээж өгсөн юм.
🇲🇳 Энэ үед Ардчилсан нам, Социолдемекрат нам, Шинэ дэвшилт нам гэх мэт улс төрийн шинэ хүчин буй болж, шинэ хүчнүүдийн оролцоотой АИХ бүрэлдэж шинэ үндсэн хуулиа баталж, өнөөгийн Монгол улсын хөгжлийг замыг тодорхойлсон юм.
🇲🇳Улс төрийн ууган хүчин МАН улс төрийн хүчний хувьд улс эх орон, Увс нутгийн хөгжлийн төлөө үлгэрлэн манлайлах үүргээ цаг ямагт хэрэгжүүлэн ажиллан гэдэгт итгэж байна.
🇲🇳Увс аймгийн ИТХ-д ард иргэдийн итгэл хүлээж сонгогдсон МАН-ын бүлгийн гишүүн болон аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарт түүхт их ойн мэндийг хүргэе.
🇲🇳Увс нутгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе.
Увс аймгийн ИТХ-ын дарга Цэвээний БАТБОЛД

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%