Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/27 дугаар тогтоолоор батлагдсан аймгийн ИТХ-ын дэргэдэх Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөл хуралдлаа. Тус хурлаар дэд зөвлөлийн хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж Цагдаагийн газар, ГХУСАЗСЗ-ийн хамтран зохион байгуулж байгаа "Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяныг" эрчимжүүлэх талаар санал солилцлоо.