Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2021-03-29

Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, УИХ-ын тамгын газар хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтыг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг баримтлан цахимаар зохион байгуулж билээ.

Сургалтад Давст, Түргэн, Завхан, Өлгий, Наранбулаг, Малчин, Сагил, Тариалан, Өндөрхангай, Тэс, Зүүнговь, Зүүнхангай сумдын ИТХ-ын төлөөлөгчид хамрагдаад байна.

Уг сургалт нь сумын ИТХ-д хуулиар олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлэхэд  ИТХ-ын төлөөлөгчдөд шаардлагатай суурь мэдлэгийг олгох, энэ чиглэлээр гарсан эрх зүйн акт, заавар журмыг тайлбарлах, практикт гарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм.

Сургалтыг “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн орон нутгийн сургагч багшаар бэлтгэгдсэн аймгийн ИТХ-ын ажлын албаны ахлах мэргэжилтэн Н.Энхжаргал, АЗДТГ-ын СТСХ-ийн дарга Б.Эрдэнэсүрэн, АЗДТГ-ын ХОХБТХ-ийн ахлах мэргэжилтэн З.Ганболд нар удирдан явуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 43
17 / 40%
15 / 35%
5 / 12%
4 / 9%
2 / 5%