Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЭВЭЛСҮРЭНГИЙН НАСАНБАТ

2020-04-07

Э.Насанбат нь 1972-05-12-нд Увс аймгийн Улаангом  суманд төрсөн. Эхнэр,  4 хүүхдийн хамт амьдардаг. 

Э.Насанбат нь 1980-1990 онд  Улаангом  сумын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн 10-р ангийг төгсөж бүрэн дунд боловсрол, 1999 -2002 онд Хөдөлмөрийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэж, дээд боловсрол, 2007-2009 онд  Технологийн сургуулийг автозамын барилгын инженерийн бакалаврын зэрэг эзэмшиж, 2010-201 онд ХУИС-д эдийн засгийн ухааны  магистр зэрэгтэй  хамгаалсан. 

Э.Насанбат нь 1992-1998 онд Увс аймгйин  “Дэглий цагаан” ХХК-ны ерөнхий ня-бо, 1998-2003  онд Увс аймгийн Татварын хэлтэст эдийн засагч, 2003-2008 онд Увс аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн мэргэжилтэн, 2008-2016 онд Увс аймгийн “Мөнхжин өргөө”ХХК-ны захирал,  2016-2020 онд  Увс аймгийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байсан.

Э.Насанбат нь 2012-2016, 2016-2020 онуудад  Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2  удаа сонгогдсон байна.

2003 оноос одоо хүртэл Увс аймгийн МАН-ын хорооны гишүүн, 2014 оноос  Увс аймгийн намын хорооны дэд дарга,  2012-2016 онд аймгийн ИТХ-ын байгал орчин, экологийн тэнцвэрт байдлын хорооны дарга зэрэг сонгуульт ажил эрхэлж байгаа юм. 

Э.Насанбатыг ажиллах хугацаандаа  гаргасан хөдөлмөр зүтгэлийг  үнэлж аймаг, орон нутаг,  олон нийтийн байгууллагын 2003 онд МЗХ-ны Тэргүүний залуу алтан медаль, 2005 онд аймгийн хүндэт тэмдэг, НАЗХ-ны  Алтан од медаль, 2009 онд Ю.Цэдэнбал  медаль,2015 онд аймгийн 90 жилийн ойн медалиудаар, мөн  төр, засгийн  дээд шагнал 2006 онд Сангийн яамны жуух бичиг, 2007 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан, 2014 онд Сангийн яамны 100 жилийн ойн хүндэт тэмдэг,  2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, 2013 онд Алтан гадас одонгуудаар   тус тус шагнагдсан.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%