Хүдэр овогтой Дашзэвэг нь 1985 онд Увс аймгийн Хяргас сумд төрсөн. 2001 онд Хяргас сумын дунд сургууль, 2003 онд Улаангом сумын 10 жилийн ахлах 2-р сургуулийг төгсөж 2007 онд МУ-ын ЭМШУИС-ийг “Эрүүл мэндийн нийгмийн ажилтан” мэргэжлээр бакалавр, 2011-2012 онд МУ-ын ЭМШУИС-ийг Нийгмийн эрүүл мэндийн магистрийн зэргээр тус тус дүүргэсэн.
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
- 2012 онд Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр- АНУ-ын Жорж Вашингтон /ДС/ хотод 14 хоног
- 2014 онд Улс төрийн манлайллын чиглэлээр АНУ-ын Жорж Вашингтон /ДС/ хотод 30 хоног тус тус мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан
Ажилласан байдал:
- 2007-2008 онд Увс аймгийн ЭМГ-ын Эрүүл мэндийн Нийгмийн ажилтан, Мэдээлэл сургалт, сурталчилгааны арга зүйч
- 2009-2010 онд Увс аймгийн ЭМГ-ын Орчны эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн
- 2011-2014 онд Увс аймгийн ЭМГ-ын НЭМ-ийн хэлтсийн дарга
- 2015-2016 онд Увс аймгийн МАН-ын хорооны дэд дарга
- 2016-оны 7 сараас 2020 оны 03-р сар хүртэл Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажилласан.
- 2020 оны 11 сараас Хяргас сумын Засаг даргаар ажиллаж байна.
Сонгуульт ажлуудаас:
- 2007-2014 онд ЭМГ-ын дэргэдэх ёс зүйн салбар хорооны гишүүн
- 2009-2012 онд ЭМГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга
- 2013-2014 онд Увс аймгийн Эрүүл мэндийн салбарын Залуучуудын хорооны дарга
- 2016 оноос Увс аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүн
- 2017 онд Увс аймгийн Ерөнхийлөгчдийн сонгуулийн хорооны даргаар ажилласан.
Шагнал:
- 2011 онд Увс аймагт Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойн хүндэт медаль
- 2012 онд МУ-д Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 95, Үндэсний төв байгуулагдсаны 85 жилийн ойн хүндэт тэмдгээр
- 2013 онд Увс аймгийн ЭМ-ийн Системийн “Аварга удирдах ажилтан”-аар шалгарсан
- 2015 онд НАМЗХ-ний Залуучуудын “Алтан од” тэмдгээр
- 2016 онд Увс аймгийн Улаан загалмайн хорооны 60 жилийн ойн хүндэт тэмдгээр
- 2016 онд Увс аймгийн Хүндэт тэмдгээр
- 2017 онд Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбалын 100 жилийн ойн хүндэт тэмдгээр тус тус шагнуулсан.