Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

НИЙТ 12-Р АНГИ ТӨГСӨЖ БУЙ СУРАГЧИДДАА ЦАХИМ ХИЧЭЭЛДЭЭ БҮРЭН ХАМРАГДАЖ, ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАА АМЖИЛТТАЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ.

2021-04-28

Шинэ төрлийн коронавирус /covid-19/-ын тархалт нэмэгдэж Улс орны хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж танхимаар хичээллэх боломжгүй байгаа энэ цаг үед аймгийн БСУГ-аас 12 дугаар анги төгсөгчдийнхөө хувьд:

  • ЭЕШ-д үр дүнтэй бэлтгэж, шалгалтаа амжилттай өгч, хүссэн сургуульдаа суралцах боломжийг бүрдүүлэх
  • Багш нарыг ажлын байрт нь хөгжүүлэх
  • Багш нарын туршлагыг дэлгэрүүлэх, харилцан туршлага судлуулах
  • ЭЕШ-ын аймгийн амжилтыг өмнөх оноос ахиулах зорилгоор аймгийн хэмжээнд TEAMS  программ ашиглан цахим хичээлийг зохион байгуулж байна.

Увс аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд 12-р ангиа төгсөж буй 1124 хүүхэд байгаа бөгөөд тэдгээр сурагчдыг 2021.04.26 – 2021.06.07 хүртэл 6 долоо хоногийн туршид цахим хичээлдээ хамрагдахад шаардлагатай “ДАТА”-ны зардлыг аймгийн ИТХ-ын нийт 41 төлөөлөгчид маань үйл ажиллагааны зардлаасаа хариуцан шийдвэрлэхээр боллоо.

Цахим хичээлийг ЭЕШ өгдөг 10 судлагдахуунаар 6 долоо хоногийн туршид, нэг удаагийн цахим хичээлийн үргэлжлэх хугацааг 80-120 минут байхаар хичээл бүрээр хөтөлбөр гарган 15 сургуулийн 76 шилдэг багш зааж байна.

Цахим хичээлийн үр дүн, ЭЕШ-д амжилт үзүүлэх талд:

  • Хичээл заагч багш нарын хичээлийн зохион байгууллалтын чанар
  • Эцэг эхийн хүүхдээ дэмжих, цахим хичээлд бүрэн хамруулах байдал
  • Цахим хичээлийг зааж буй багш нарын бэлтгэл, сорил 1, 2-ын үнэлгээнд суурилсан эргэх холбоо
  • Тухайн сургуулийн удирдлага багш нарын төлөвлөлт
  • Сурагчдын мэргэжил сонголтын шийдвэр, түүнтэй холбоотойгоор хичээлээ сонгож, үр дүнтэй хичээллэж буй байдал нөлөөлөлтэй байгааг анхаарч ажиллах шаардлагатай байна.

Мөн, БСУГ-аас ЭЕШ өгдөг 10 судлагдахуунаар 3 удаагийн нэгдсэн сорилыг цахимаар авч, зөвлөгөө өгч ажиллахаар төлөвлөөд байгаа юм байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%