Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батболд /2021.05.03/ аймгийн Төв номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санал солилцлоо.
Аймгийн төв номын сан нь 14 орон тоотой , уншлагын 2 танхимтай / нийтийн, хүүхдийн / 120 суудалтайгаар нэгэн зэрэг үйлчлэх хүчин чадалтай 73.8 мянган боть номтойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үйл ажиллагаандаа орчин үеийн дэвшилтэт техник техниологи нэвтрүүлэх зорилт тавьж хөдөлмөрчдөд үйлчлэх Интертэт-Мэдээллийн танхим үйл ажиллагаагаа явуулж байна. Хөдөлмөрчдийн дунд зохиох соёл хүмүүжлийн ажлыг тогтмолжуулж уншигчдын уулзалт, онолын бага хурал танин мэдэхүйн зорилготой тэмцээн , уралдаан зэрэг ажлуудыг сар улиралд төлөвлөн хэрэгжүүлдэг байна.
Тус номын сан нь 1990 онд ашиглалтад орсноос хойш нэг ч удаа их засварт орж байгаагүй ба ойрын хугацаанд их засварт орох зайлшгүй тулгараад байгаа талаар аймгийн ИТХ-ын даргад уламжиллаа.