Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хогны менежментийг хэрэгжүүлэх асуудал ажил, хэрэг болж эхлээд байна

2021-05-06

Увс аймгийн ИТХ-аас санаачлан аймгийн БОАЖГ, “Ногоон хөгжлийн түгээгч” ТББ-тай хамтран Увс аймгийн хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх, хатуу хог хаягдлыг ангилах тухай асуудлаар санал асуулга, хэлэлцүүлгүүдийг цахимаар зохион байгуулан тодорхой шийдлүүдийг гарган ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Хоёрдогч түүхий эд авч буй Улаангом сумын 10-р багийн иргэн Э.Алтанзул нь Хогны хөтлийн ойролцоо газар авч хуванцар, хөнгөн цагаан боловсруулах жижиг цех ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Э.Алтанзул Тээврийн хороон дахь хашаандаа хуванцар авч эхлээд хоёр жил болж байгаа бөгөөд Улаангомын нэгдсэн хогийн цэгээс хуванцар болон бусад хоёрдогч түүхий эд авч нийлүүлдэг 10 гаруй иргэн хамтран ажилладаг байна. Өнөөдрийг хүртэл тэд хамтдаа хогийн цэгээс 30-аад тонн хуванцар цуглуулж шахаж, преслэн УБ-хотруу тээвэрлэн боловсруулах үйлдвэрт нийлүүлээд байгаа ажээ.

Байгаль, эх дэлхийгээ хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулж байгаа тус иргэнийг аймаг орон нутгаас дэмжин ажиллахаа илэрхийлж аймгийн ГХБХБГ-аас хогны хөтөлд цех байгуулах газрын асуудлыг шийдвэрлээд байна.

Мөн БОАЖЯ-аас хогны менежментийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Увс аймагт хог бутлагч, пресслэгчийн хамт өгсөн нь өнөөдрийг хүртэл ашиглалтгүй хогны хөтлийн хашаанд байгаа ба дээрх иргэнд ашиглуулах боломжтойг БОАЖГ-аас илэрхийлсэн.

Хуванцар авч буй Э.Алтанзул нь Хогны хөтлийн ойролцоо газар авч хуванцар, хөнгөн цагаан боловсруулах жижиг цех ажиллуулах тухай төслөө Улаангом сумын ЗДТГ-т өгсөн нь Аудитын шатандаа хянагдаж байгаа ба энэ талаар Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжаваас тодруулахад тэргүүн эгнээнд дэмжин ажиллахаа хэлсэн юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%