Төрийн бодлого хууль тогтоомжийг ард иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, тэдний санал бодол, тулгамдаж буй асуудлыг цаг тухайд нь төр, захиргааны байгууллага, холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгжийн удирдлага, мэргэжилтэнд мэдээлж эргэх холбоог бүрдүүлэхийн хамт, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүрээлэн байгаа орчноо хайрлан хамгаалах, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа байгалийн цогцолбор газар, амралт сувилалын газруудыг сурталчлах зорилгоор Гэр мэдээллийн байранд аймгийн ИТХ-ын ажлын алба, БОАЖГ-н албан хаагчид ажлын өдрүүдэд ажиллаж байна. Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ирж үйлчлүүлж, санал бодлоо өгөөрэй.