Увс аймгийн ИТХ-ын дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн Шуурхай багийн бүрэлдэхүүн, холбогдох байгууллагууд болох Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газрын Экологийн цагдаа хамтран 2021 оны 5 сарын 18-22-ны өдрүүдэд Түргэн, Сагил, Бөхмөрөн, Ховд, Өмнөговь сумдад ажиллаа.
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Амьтны тухай”, “Ойн тухай” болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж, иргэд олон нийтэд гарын авлага тараах материаллыг хүргэн, Байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч холбогдох мэргэжилтэнг мэргэжил арга зүйгээр ханган, сумдын удирдлагуудад байгаль орчны мэдээ мэдээллийг хүргэн хамтран ажиллаа.