Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХОДООДНЫ УЯН ДУРАНГИЙН АППАРАТ ХЭВИЙН АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

2021-06-30

Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн ходоод, улаан хоолойн уян дурангийн аппарат эвдэрч энэ төрлийн оношилгоо, эмчилгээ хийлгэх иргэд заавал 3 дахь шатлалын эмнэлэг үзүүлэх нөхцөл, байдал үүсээд байсан юм.
Энэ байдлыг харгалзан үзэж аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тоног төхөөрөмж худалдан авах зардлаасаа татгалзан аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа ходоод, улаан хоолойн уян дурангийн аппарат авахад дэмжлэг үзүүлсэн.
Дээрх ажлын хүрээнд FUJIFILM корпарацийн Монгол дахь онцгой эрхт төлөөлөгч СИ-АЙ-ТИ ХХК-аас ходоод, улаан хоолойн уян дурангийн аппаратыг нийлүүлж өнөөдөр /2021.06.30/ аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө.
Ходоод болон улаан хоолойн хорт хавдар нь аймгийн хэмжээнд сүүлийн таван жилийн үзүүлэлтээр тогтмол өсөлттэй /2016 онд – 74, 2017 онд – 81, 2018 онд -87, 2019 онд – 118, 2020 онд – 124/ байна. Уг аппаратын тусламжтайгаар ходоодны хавдар болон түүний эрсдэлт хүчин зүйл, тэдгээрээс урьдчилан сэргийлэх олон талын ач холбогдолтой болж байна.
Увс аймгийнхаа ард иргэдийн эрүүл, энхийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан нийт төлөөлөгчиддөө талархал илэрхийлье.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%