УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачилгаар дэлхий нийтээр Корона вируст цар тахлын хүнд үеийг туулж буй энэ цагт иргэн бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай найдвартай хүргэхэд дэм болох зорилгоор ТЭСО корпорацийн зүгээс сумдын ЭМТ-үүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө.
Хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл болон ТЭСО корпорацийн хамт олон нийт ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.