Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 06-р сарын 07-ны өдрийн 156 дугаар зарлигаар МУ-ын гавьяат багш Б.Сайнбуянгийн нэрэмжит Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийг “Алтан гадас” одонгоор шагнасан.
Шагналыг өнөөдөр /2021.07.02/ УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, аймгийн Засаг дарга Ч.Чимэд нар тус сургуулийн хамт олонд ёслол төгөлдөр гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.
Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн Үе үеийн удирдлага, багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагчид, үе үеийн төгсөгч нар болон сурагч багачуудад халуун баяр хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.