Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“УВСЫН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ” ОРОН НУТГИЙН САН БАЙГУУЛАХ ТУХАЙ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ?

2021-08-19

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхлэхтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-дэх хэсэгт аймаг, сум, нийслэл, дүүрэг нь энэ хуульд заасан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий Төсвийн тухай хуульд зааснаас өөр бусад сантай байж болно. Энэ санг бүрдүүлэх эх үүсвэр нь төсвийн бус хөрөнгө байхаар зохицуулсан байна.
Мөн тухайн санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих журмыг тухайн шатны Хурал тогтоож, журмын хэрэгжилтэд хяналт тавина гэж хуульчилсан тул иргэд та бүхэн “УВСЫН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ” ОРОН НУТГИЙН САН байгуулах тухай асуудалд санал хүсэлтээ цахимаар болон цаасаар нээлттэй ирүүлнэ үү.
Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 265
58 / 22%
14 / 5%
42 / 16%
18 / 7%
14 / 5%
6 / 2%
5 / 2%
33 / 12%
20 / 8%
7 / 3%
48 / 18%