Улаанбаатар хотод 200 мянган хэрэглэгчтэй, 4000 гаруй жолоочтой, Дархан-Уул, Орхон, Дорнод, Ховд зэрэг аймгуудад салбартай UBCab - Онлайн такси үйлчилгээ манай аймагт нэвтэрхээр боллоо.
Хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээг сүүлийн үеийн технологиор шийдсэн Юбикаб апплекейшн нь Улаангом болон орон нутагт тулгамдаж байгаа нийтийн тээврийн асуудал И-баримт олгох, төлбөрийн бэлэн бус гүйлгээ, хувийн эд зүйлсээ алдах, мартах, гэрээсээ тахсины зогсоол хүртэл алхах гэх мэт бүх асуудлыг шийдвэрлэж Олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батболдын зүгээс орон нутагтаа энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгжүүдийг бүрэн хамруулж хамтын ажиллагааныхаа гэрээнд тусгаж, шинэ соёлыг Увс нутагт нэвтрүүлж хамтран ажиллах талаар саналаа нэгтгэлээ. Иргэдийн оролцоо, хандлага, шинэ соёлыг хамтдаа бий болгоцгооё.