Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА, ХОЛБОГДОХ ЖУРМЫН ТӨСЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-09-13

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газар, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл, Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс  хамтран Засаг захиргаа, Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох журмын төслүүдийг танилцуулах сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төслийн зохицуулагч” Г.Нарангуа нар чиглүүлэн явууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ажлын алба, аймгийн ЗДТГ-ын удирдлага, хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд, сумдын ИТХ-ын дарга, тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, агентлагийн дарга нар цахимаар болон танхимаар оролцлоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл” 2015 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд төслийн техникийн туслалцааны хүрээнд Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”, 2018 оны 22 дугаар тогтоолоор “Чиг үүрэг дахин хуваарилах аргачлал” тус тус батлагдсан бөгөөд эдгээр баримт бичигт тусгасан үзэл баримтлал, зарчмуудыг хууль, эрх зүйн орчинд тусгах, хэрэгжүүлэх, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ аван ажиллахад дэмжлэг үзүүлж байна. Энэ хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай,  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулагдаж байна.

Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоол батлагдсан. Тус тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%