Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсч, хөгжсөний 100 жилийн ой, Монголын багш нарын баярын 55 дахь өдөр, Дэлхийн багш нарын баярын 27 дахь өдрийн баярын мэндийг Боловсролын салбарт ажиллаж байсан үе, үеийн ахмад буурлууд, сурган хүмүүжүүлэгч багш, ажилтан, албан хаагчдад өргөн дэвшүүлж Монголын ирээдүй болгон хүүхэд, багачууд, оюутан залуусыг хүмүүжүүлэх ариун үйлсэд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг ЮНЕСКО-гоос Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан бөгөөд Монгол Улс Багш нарын баярыг 1966 оноос 2 дугаар сард тэмдэглэж ирсэн бөгөөд Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн 10 дугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан юм.