Увс аймгийн Сагил сумын ЗДТГ-ын удирдлагууд ажилчидтай уулзаж Төрөөс баримталж буй бодлого, Увс аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажилгааны чиглэл танилцуулж, Улсын төсвөөр баригдаж буй сургуулийн спорт заалны бүтээн байгуулалтын үйл явц, ковид-19 цар тахлын үед Сургууль Цэцэрлэг танхимаар хичээллэж эхэлж байгаатай холбогдуулан сумын 10 жилийн сургууль , цэцэрлэгийн хичээлийн байр, дотуур байрны халдвар хамгааллын явцтай газар дээр нь танилцаж багш ажилчдын тулгамдаж буй асуудлаар санал солилцон ажиллаа.