БАЙГАЛЬД ХАЙРТАЙ БӨХ “БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИЙН НЭГ ӨДӨР” –өөр Монгол улсын аварга С.Мөнхбат, Тариалан сумын байгаль хамгаалагч Ч.Адьяасүрэнгийн хамт Хархираагийн ууланд амьтны судалгаа мониторинг, биотехникийн арга хэмжээ, байгаль орчны хяналтын ажлыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гүйцэтгэлээ.
Аварга С.Мөнхбат байгаль хамгаалагч хоёр ажиглалт судалгаагаар 2 цэгт халиун буга 21 толгой, нэг цэгт 9 толгой янгир ямаа (тэх), нэг трансектийн замналд ирвэсийн 3 шинж тэмдэг (бумбаа, мөр, үнэртэн) бүртгэлээ.
Мөн бугын байршил газар 200 гаруй кг давс тавьж биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ.
Хархираа ууланд байгаль орчны зөрчилгүй, амьтад нь ууландаа тайван амгалан, ойд буга урамдсан налгар намрын нэг өдөр байлаа гэж байгаль хамгаалагч мэдээлэв.