Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 сарын 04-ний 58 дугаар зарлигийн хүрээнд ТЭРБУМ МОД ТАРИХ үндэсний хүрээнд Өндөрхангай , Түргэн , Малчин сум дахь сум дундын ойн ангиуд хамтран Чандмань Увс компанийн Цэвэр усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд 1500 гаруй суулгац тарилаа.
Байгалийн тэнцвэрт байдлыг хадгалагч эм болсон моддоо хайрлан хамгаалж, энгийн хэрнээ байгаль дэлхийд оруулж буй үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болсон мод тарих үйлсэд бүх нийтээрээ нэгдэж, зөв ургуулан арчлахыг уриалж байна.