Ядуурлыг бууруулах Японы сангаас санхүүжиж, Азийн Хөгжлийн Банкны бодлого журмын дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” G9198MON төслийн хүрээнд хэрэгжиж буй “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төслийн багийнхан аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдтой уулзлаа.
Төслийн багийнхан Увс аймагт 3 хоног ажиллах бөгөөд “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төслийн эхний шатны сонгон шалгаруулалтыг хийх юм.