Ховд их сургуулийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, дэд профессор Г.Амарзаяа, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор Д.Өрнөхдэлгэр, БСАЗ-н тэнхимийн багш, доктор Г.Нямдаваа нар 11 сарын 02-ны өдөр Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Дамдинсүрэн нартай уулзаж, сургалт, судалгаа, багийн анхан дунд шатны ИНХ-ын төлөөлөгчдийн чадавхыг бэхжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнийг хамтран зохион байгуулах, захиалгат сургалт, төрийн байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцож, харилцан тохиролцлоо.
Уулзалтын төгсгөлд аймаг, бүс нутгийн хүний хөгжлийн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр баруун бүсэд байрлаж буй төрийн өмчит Ховд их сургуулиас зохион байгуулж буй үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Дамдинсүрэн нар бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.