Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сумдын ИТХ-ын төлөөлөгч, сумдын нарийн бичгийн дарга нарын чадавхыг бэхжүүлэх сургалт хувиарын дагуу амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Өнөөдөр Улаангом сумын ИТХ-ын төлөөлөгчид болон, ажлын албаны мэргэжилтнүүд сургалтанд хамрагдлаа. 10 бүлэгт хуваан зохион байгуулсан энэ удаагийн сургалтад 19 сумын нийт 402 төлөөлөгчдөөс 289 төлөөлөгч танхимаар оролцсон байна.
Дээрх сургалтын зорилго нь оролцогчдын Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлог заалтууд, Төлөөлөгчийн эрх үүрэг, оролцоо, Төлөөлөгчийн ёс зүй, Орон нутгийн төсвийн харилцаа, Захиргааны ерөнхий хуулийн онцлог заалтууд, Архив албан хэрэг хөтлөлтийн талаарх мэдлэгийг бататгахад оршиж байгаа юм.