Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн энэ оны 8-р хурал танхим болон цахимаар 100 хувийн ирцтэй хуралдаж аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн VI хуралдааны товыг тогтоон, хэлэлцэх асуудлыг баталлаа.
Хуралдаанаар:
- Увс аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүн
- Аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай
- Аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
- Аймгийн 2022 оны төсөв батлах тухай асуудлуудыг хэлэлцэх юм.