Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэнгийн санаачлагаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 150 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий иж бүрэн амьсгалын аппарат ирүүлснийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд гардуулан өглөө.
Уг амьсгалын аппарат нь бүх насны хүмүүсийн ковид-19-ийн хүнд хэлбэр болон хагалгааны хүнд хэлбэрийн үед амьсгал удирдах боломжтой бөгөөд дээрх аппаратыг суурилуулснаар иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах нөхцөл, боломж бүрдэж байна.