Хурлаар Увс аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн талаар, аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай, аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай, аймгийн 2022 оны төсөв батлах тухай асуудлуудыг хэлэлцэж, хороодын санал дүгнэлтийг гаргах юм.
Аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаан 12-р сарын 01,02-ны өдрүүдэд хуралдана.