Аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд "ШИМТ+ Боловсрол"-ын хөтөлбөрийг санаачлагч “Шимт боловсрол” ХХК-ний удирдлага, албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
ШИМТ+ (Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологи +Сэтгэлгээ ба гоо зүй) гэсэн үгний товчлол. Энэ нь асуудлыг шинжлэн судлах үйлдэхүй, математик хандлагад суурилан судалж дизайн сэтгэлгээний дээд түвшинд шийдэл гаргах мэдлэг, чадвар эзэмшүүлэхийг зорьдог бүтээлч боловсролын хандлага бөгөөд ШИМТ+ сургалтын хөтөлбөрүүд нь дедактикын хувьд багш, суралцагч хамтран мэдлэг бүтээх идэвхитэй суралцахуйн хандлагад суурилж бодит асуудалд суурилж, дизайн сэтгэлгээ улмаар шийдэлд чиглэсэн хичээлийн бүтэц, дараалалтай, ашиглагдах хэрэглэгдэхүүнүүд багтсан цогц агуулга юм байна.
Шинэ зууны иргэдэд чанартай боловсрол олгохдоо цаг үе, нийгмийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлаж хамгийн орчин үеийн арга зүйн хандлага, арга, хэлбэрийг ашилах нь “ШИМТ Боловсрол”-ын үзэл санаа юм.
Увс аймагт АНХ УДАА "ШИМТ+ Боловсрол"-ын хөтөлбөрийг "ЭРДМИЙН ЭХЛЭЛ" ЕБС хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид орон нутгийн сургууль, цэцэрлэгүүдэд нэвтрүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцлоо.