Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдах шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шат болох аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2 дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна.
Тэмцээнд сумдын аварга шалгаруулах тэмцээнд оролцож эрхээ авсан эрэгтэй 30, эмэгтэй 12 нийт 42 шилдэг шатар сонирхогчид өрсөлдөж байна.