Улсын Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан “Шуурхай бүлэг”-ийн гишүүд Увс аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг Онцгой комиссын гишүүдтэй уулзаж, малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн байдал болон “ковид 19” цар тахлын нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өглөө.
Тус ажлын хэсэг малын гоц халдварт шүлхий өвчин гарсан сумдад ажиллан, нөхцөл байдлыг үнэлж, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн, удирдлага зохион байгуулалтаар хангаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах юм.