2021 онд төрийн дээд одон, медалиар шагнуулахаар Хөдөлмөрийн баатарт 4, Гавьяатад 34, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонд 79, Цэргийн гавьяаны улаан тугийн одонд 6, Цэргийн гавьяаны одонд 7, Алтан гадас одонд 146, Хөдөлмөрийн хүндэт медальд 229, Цэргийн хүндэт медальд 13, нийт 518 иргэнийг уламжилж, холбогдох материалуудыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн. Мөн Алдарт эхийн одонгийн болзол хангасан /нэгдүгээр одонд 46, хоёрдугаар одонд 345 эх/ нийт 391 эхийн материалыг МУ-ын Ерөнхийлөгчид уламжлан шагналыг аймаг, сумын удирдлагууд ёслол төгөлдөр гардуулан өглөө.