Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг тус тус үндэслэн Увс аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Увс аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Увс аймаг дахь Цагдаагийн газар хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажиллагаанд оролцогчдын чадавхийг бэхжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл гаргахад нөлөөлж болох эрсдэлийг бууруулах, холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор цахим сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Сургалтаар:
Увс аймгийн хэмжээнд дэх гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, анхаарах асуудал
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар сум, багийн засаг даргын хүлээсэн чиг үүрэг
Гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар
Хамтарсан багийн үйл ажиллагаа, түүнийг оновчтой зохион байгуулах арга зам сэдвүүдээр холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийж хэлэлцүүлэг өрнүүллээ.