Аймаг орныхоо ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө ажиллаж тэднийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, үе тэнгийн найз нөхдөдөө сайн үйлсийг үлгэрлэж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд оюун ухаан, авьяас чадвараа дайчлан 2021 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан “Шилдэг хүүхдийн өөрөө удирдах байгууллага”-ыг шалгаруулж шагнаж, урамшууллаа.
Шагналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дамдинсүрэн гардуулан өгч, цаашдынх ажил, үйлсэд амжилт хүсэн НӨУБ-ын зүгээс хамтарч ажиллах тал дээр санал солилцлоо.
2021 оны шилдэг хүүхдийн өөрөө удирдах байгууллагаар:
- Улаангом сумын ЕБ-ын 2-р сургуулийн “Эко клуб”
- Улаангом сумын ЕБ-ын 5-р сургуулийн “Эрх хараацай” эко клуб
- Улаангом сумын ЕБ-ын 2-р сургуулийн “Өсвөрийн улаан загалмай” бүлгэм
- Улаангом сумын ЕБ-ын 4-р сургуулийн “Өсвөрийн улаан загалмай” бүлгэм тус тус шалгарсан байна.