Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны 10 дахь хурал /танхимаар 4, цахимаар 4/ 73 хувийн ирцтэй хуралдлаа.
Хурлаар Жендерийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлууд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөлийн 2021 онд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлан, Үндсэн хөрөнгийн шилжилт хөдөлгөөний тухай, Төрийн дээд одон, медальд тодорхойлох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.